Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
2018 оны 2-р сарын агаарын чанарын тайлан
Орхон аймгийн 2018 оны 2 дугаар сарын агаарын чанарын тойм
Эрдэнэт хотын агаарын бохирдол: Орхон аймаг нь агаарын чанарын хяналтын үндсэн 2 харуултай бөгөөд хотын төв болон гэр хороололд байрлаж байна. Өглөө 08цагт, өдөр 14цагт, орой 20 цагт Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, Нүүрстөрөгчийн дутуу исэл, Том ширхэглэгт тоос, Цацраг идэвхит бодис гэсэн үзүүлэлтүүдийг хэмжиж шинжилгээний үр дүнг өдөр бүр ард иргэдэд мэдээлж байна. Хотын төв орчимыг агаарын чанарын нэгдүгээр харуул, гэр хороолол орчмыг агаарын чанарын хоёрдугаар харуул гэж нэрлэдэг.
1. Том ширхэглэгт тоосны агууламж сарын дундажаар 0.120мг/м3 байгаа бол сарын хамгийн их утга нь 0,241 мг/м3 байгаа нь стандартаас 2.4 дахин давсан буюу агаарын чанарын индекээр дунд зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байна. Сарын нийт хоногийн 64.3 (%)-д нь агаар дахь тоосны хэмжээ стандартаас давсан байна.
2. Азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.071мг/м3, гэр хороолол орчимд 0.048мг/м3 хамгийн их агууламж хотын төвдөө энэ сарын 3-ны 20 цагт 0.182мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна.
3. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.022мг/м3, гэр хороолол орчимд 0.040мг/м3, хамгийн их агууламж энэ сарын 2-ны 20 цагт 0.266мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна
4. Нүүрстөрөгчийн дутуу исэл сарын дунджаар 1.56мг/м3, хамгийн их агууламж 15-ны 08 цагт 5.89 мг/м3 байгаа агаарын чанарын индексээрээ хэвийн ангилалад хамрагдаж байна.
Өмнөх оны 2 сартай харьцуулан үзэхэд хотын төв орчимд хүхэрлэг хий 0.010мг/м3-ээр өссөн азотын давхар исэл, том ширхэглэгт тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл тогтвортой байна. Гэр хороолол орчимд хүхэрлэг хийн агууламж 0.023мг/м3-ээр өссөн бол азотын давхар исэл өсөөгүй тогтворвой байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн агууламж өссөн байгаа нь хүйтний улиралтай холбоотойгоор нүүрсний хэрэглээ өссөн байгааг харуулж байна. Агаарын чанарын хяналт шинжилгээг MNS4585:2016 стандартад харьцуулан үзлээ.
Мэдээ бэлтгэсэн инженер: Ц. Мэндбаяр